2017 оны 08 дугаар сарын 15
Батширээт сумын Залуучуудын 2-р чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганыг арга хэмжээг нээж сумын Залуучуудын холбооны тэргүүн Б.Ууганбаяр болон сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн оролцож үг хэллээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа мөн тайлагналаа.
Чуулганаар холбооны дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэж тэргүүлэгч гишүүд болон холбооны тэргүүнийг шинээр сонголоо.
Тэргүүнээр: Д.Өлзийнаран сонгогдсон бол Тэргүүлэгч гишүүдэд: Э.Түвшинбаяр, Г.Бадрах, Э.Түвшинжарал, Б.Сансармаа, Ц.Одхүү, Н.Мөнхсаран, Д.Жаргалмаа, Г.Сугар, Б.Болортуяа, нар сонгогдлоо.
Сумын Залуучуудын холбооноос Монголын залуучуудын байгууллагын шагналаар дараах залуучуудыг шагнаж урамшууллаа
1. Б.Төрмандах – МЗХ-ны Тэргүүний залуу цол тэмдэгээр
2. Ц.Эрдэнэчулуун – МЗХ-ны Тэргүүний залуу цол тэмдэгээр
3. Г.Бадрах – МЗХ-ны Хөдөлмөрийн алдар цол тэмдэгээр
4. Д.Нямсүрэн – МЗХ-ны Хөдөлмөрийн алдар цол тэмдэгээр
5. П.Наранжаргал - МЗХ-ны Хөдөлмөрийн алдар цол тэмдэгээр
Мөн энэхүү арга хэмжээний үеэр 3х3 сагсан бөмбөг, хөгжөөнт буухиа тэмцээнүүд зохион байгуулагдсан бөгөөд
Сагсан бөмбөг:
1. А.Отгон-Эрдэнэ ахлагчтай баг
2. М.Буяндэлгэр ахлагчтай баг
3. Г.Сугар ахлагчтай баг
Хөгжөөнт буухиа:
1. Д.Наранжаргал ахлагчтай баг
2. Б.Булган ахлагчтай багууд тус тус шагналт байр эзэлсэн байна.
Залуучуудын чуулга уулзалтын тэмцээн уралдааны шагналын зардал 400000 гаран мянган төгрөгийг ЗДТГ-аас, МЗХ-ны шагналын зардал 190000 төгрөгийг сумын ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Э.Пүрэвжаргал нар тус тус ивээн тэтгэж оролцлоо.
Сумын Залуучуудын холбооны шинэхэн удирдлага
болсон нийт залуучууддаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсээд сумын залуучуудын
эв нэгдэл, идэвх оролцоо, оюуны боловсрол олгох чиглэлээр олон олон ажлуудыг
санаачлан хэрэгжүүлж ажиллахыг хүсье.