Хэнтийн "Намрын
баяр-2017" үзэсгэлэн худалдаа 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд "Шинэ
ургац", "Эрүүл хүнс", "Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн"
төрлүүдээр Хэнтий аймагт зохион байгуулагдлаа. Батширээт сумаас нийт 8 үйлдвэрлэгч , сумын МЭҮТ-ын ХАА хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэг нар оролцож
Норовлин багийн иргэн Д. Доржмаагийн үйлдвэрлэсэн "Чипсэн" ааруул
шилдэг бүтээгдэхүүнээр, Норовлин багийн ногоочин Н. Болортуяагийн тарьж
ургуулсан байцаа 8 кг болж хамгийн том байцаагаар тус тус шалгарлаа.