2017 оны 09 дүгээр сарын 16
Өвөлжилтийн
бэлтгэл ажлыг хангах аймгийн Засаг даргын 06 тоот албан даалгавар, сумын Засаг
даргын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын аюулгүй нөөц
буюу фондны
өвсийг Эгийн Өлзийт гэдэг газарт Засаг дарга М.Болд,
Засаг даргын орлогч Б.Алтангэрэл нараар ахлуулсан төсвийн байгууллагын дарга,
эрхлэгч нийт 48 ажилтан албан хаагчид нэг өдөр хамтран ажиллаж 150 гаруй бухал
буюу 15 гаруй тонн өвс бэлтгэлээ.
Тус ажилд сумын ИТХ, ЗДТГ,
ЕБСургууль, Цэцэрлэг,
Соёлын төв, Хаан банк, Төрийн банк, Ойн анги, Холбоо зэрэг албан
байгууллагууд хамрагдсан байна.