2017 оны ОНХСангаас 25,5 сая төгрөгийн
хөрөнгө оруулалтаар 200 метр хатуу хучилттай авто зам барьж дуусган нээлтээ хийлээ. Энэхүү ажлыг Э.Пүрэвжаргал захиралтай "Батширээт тохижилт"
ОНӨААТУҮГазар хийж гүйцэтгэсэн байна. Тус арга хэмжээний нээлтэнд Сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг даргын орлогч Б.Алтангэрэл, Норовлин багийн Засаг дарга Л.Балжмаа болон сумын иргэд хөдөлмөрчид оролцлоо.
Батширээт сумын "Батширээт
тохижилт" ОНӨААТУҮГазар нь 2016 онд бага өртгөөр богино хугацаанд
чанартай зам хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олон юм.
Батширээтчүүд
бидний "АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ"