2017 оны 09 дүгээр сарын 29
Хэнтий аймгийн болон
сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
"Батширээтийн намар- 2017" үзэсгэлэн худалдааг сумын соёлын төвд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд эмэгтэйчүүдийн бүлэг
1, нөхөрлөл 1, ЖДҮ бизнес эрхлэгч 11 нийт 14 иргэд ААНэгж, гар урлал, бэлэг
дурсгал, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний
ногоо, даршилсан ногоо, жимс жимсний чанамал зэрэг 29 нэр төрлийн
бүтээгдэхүүнээр оролцлоо. Бараа бүтээгдэхүүнээ нийтэд сурталчлан борлуулж
нийт 830000 төгрөгийн борлуулалт хийсэн байна. "Батширээтийн намар- 2017" үзэсгэлэнгийн шилдгүүд тодорсон байна.
- Шилдэг "Сүү, сүүн бүтээгдэхүүн" үйлдвэрлэгчээр Онон багийн малчин Д.Цэцэгмаа
- Шилдэг "Гурил, гурилан бүтээгдэхүүн" үйлдвэрлэгчээр Барх багийн иргэн Д.Баярмаа
- Шилдэг "Хүнсний ногоо" үйлдвэрлэгчээр Агропарк-Эвийн хүч эмэгтэйчүүдийн бүлэг
- Шилдэг "Гар урлал, бэлэг дурсгал"-ын үйлдвэрлэгчээр Норовлин багийн иргэн Ч.Цолмон тус тус шалгарлаа.