2017 оны 10 дугаар сарын 12-нд
Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх болон хууль сурталчлах чиглэлээр ДЭВЖЭЭ тэмцээнийг Аймгийн
ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, Сумдын ГХУСАЗСЗ хамтран бүсчилэн зохион байгууллаа.
Уг ДЭВЖЭЭ тэмцээний зорилго нь Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн хууль, эрхзүйн
мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллага, ажилтан, төрийн
албан хаагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, туршлага
солилцох зорилготой юм.
Хойд
бүсийн тэмцээн Биндэр суманд зохион байгуулагдсан бөгөөд Батширээт, Биндэр,
Дадал, Баян-Адарга сумдуудын баг тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тус
тэмцээнд Батширээт сумын багш тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээн багийн мэндчилгээ, урлагын номер,
багийн гэрийн даалгавар, асуулт хариулт, багийн жүжигчилсэн тоглолт, багийн
ахлагчийн уралдаан гэсэн ангиллаар явагдсан юм.
Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн Цагдаагийн газрын
урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад
Т.Лхагвадорж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрхзүйн асуудал
хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
Ц.Мөнгөнзул, Хэрлэн сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ү.Энх-Ариунаа нар
шүүгчээр ажиллалаа.
Бүс тус бүрээс
шалгарсан 5 баг 2017 оны 11-р сарын 3-нд Аймгийн аваргын төлөө өрсөлдөж Тэргүүн
байр /Өргөмжлөл 1 сая/, Дэд байр / Өргөмжлөл 800.000/, Гутгаар байр /Өргөмжлөл
500.000/, Тусгай 2 байрыг /тус тус 200.000/ эзлүүлнэ.