2017 оны 11 дүгээр сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан тус сумын ИТХ, ЗДТГазраас жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг сурталчлан таниулах чиглэлээр олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд:
- Дээлтэй монгол /нээлтийн арга хэмжээ/
- Хүүхдийн үндэсний бөхийн барилдаан / 3 насны ангиллаар/
- УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн
- Монголын нууц товчоо сэдэвт “Элсэн цаг” танин мэдэхүйн тэмцээн
- “Монгол бахархал-Бидний бахархал” үдшийн цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.