2017 оны 11 дүгээр сарын 24
Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглалтын холбооноос хамтран хэрэгжүүлж буй “Ногоон алт” малын эрүүл мэнд төсөл хөтөлбөр манай суманд хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд сумын бэлчээр ашиглалтын хэсгүүд байгуулагдан ахлагч нараа томилон ажиллаж байна. Тухайн хэсгүүдийг нэгдсэн нэг зохион байгуулалттай ажиллах үүднээс сумын бэлчээр ашиглалтын холбоог байгуулах хуралдаан боллоо.
Уулзалтанд сумын Засаг дарга, багийн ИХН-ын дарга, Засаг дарга нар болон бэлчээр ашиглалтын ажлын хэсгийн ахлагч, Газрын даамал оролцлоо.
Сумын бэлчээр ашиглалтын холбооны
тэргүүнээр Ц.Баярсайхан, хяналтын зөвлөлийн даргаар Н.Мэндсайхан гишүүдэд
Г.Лхам, Д.Доржготов, холбооны удирдах зөвлөлийг 17 хүний бүрэлдэхүүнтэй
сонгосон байна.