ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2018 оны Орон нутгийн төсвийг хэлэлцэн баталлаа

2017-12-04

Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит есдүгээр хуралдаанаар 83 хувийн ирцтэйгээр явагдаж  дараах асуудлуудыг хэлэлцэн батав. Үүнд: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан “2017 оны үйл ажиллагааны чиглэл”-ийн тайлан танилцуулах, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, Говьсүмбэр аймгийн 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг сум тус бүрээр батлах, Тариалангийн бүс нутаг тогтоох тухай, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэх, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар хэлэлцэх, Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, 2018 оны орон нутгийн төсвийн төсөлд өгөх аудитын дүгнэлт танилцуулах, 2018 оны орон нутгийн төсвийн төслийг батлах зэрэг асуудлуудыг хуралдаанаар баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%