2017 оны 12 дугаар сарын 22
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Ойн хаалтын арга хэмжээнд баярын хурал, хүндэтгэлийн концерт, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан байна. 1992 оноос одоог хүртэл нийтдээ 7 дахь удаагийн сонгуулиар иргэдийн итгэлийг хүлээн сонгогдон сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан үе үеийн хурлын дарга, Төлөөлөгч, БИНХ-ын дарга нар энэхүү үйл ажиллагаанд уригдан оролцлоо.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг тохиолдуулан дараах иргэдийг шагнаж урамшуулсан байна.
1. Ц.Насанжаргал, Н.Мэндсайхан- МНУХолбоны тэргүүний ажилтан цол тэмдгээр /
2. Б.Цэвээндорж – МНУХолбоныСоёмбо медаль /ИТХ-ын анхны дарга/
3. Б.Сүхбаатар - МНУХолбооны хүндэт өргөмжлөл
4. А.Отгонцэцэг, Л.Ичинхорлоо, С.Дашсүрэн -Баг сумдын үндэсний холбооны хүндэт өргөмжлөл
5. Ц.Баярсайхан, Г.Байгаль, Г.Лхам - Аймгийн ИТХ-ын Тэргүүний төлөөлөгч цол тэмдгээр
6. Ц.Дуламханд, З.Сэргэлэн, Ц.Аюурзана - Аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан байна.
нээлтийн арга хэмжээ сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн
үе үеийн багийн ИНХ-ын дарга нар
2012-2016 оны ИТХурал
2004-2008 оны ИТХурал