ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол төрийн голомт нутагт хүндэтгэл үзүүлэх тухай Тэргүүлэгчдийн №1 тогтоол

2018-01-02

                                         2018 оны 01 дүгээр сарын 02

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн оны анхны хуралдаан боллоо. хурлаар 2 асуудал хэлэлцэн баталлаа.
1. Монгол төрийн голомт нутагт хүндэтгэл үзүүлэх тухай
2. ИТХ-ын хуралдааны тов зарлах тухай

Шийдвэр: 
1. 1206 онд их хуралдайг хуралдуулж Тэмүүжинг бүх Монгол улсын хаанаар өргөмжилсөн Монгол төрийн голомт нутаг хэмээн эрдэмтэд нэгэнт дуу хоолойгоо хүргээд байгаа билээ. энэхүү газар болох тус сумын Барх, Норовлин багийн нутагт орших “Монгол толгой”-д жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр” хүндэтгэл үзүүлж байхаар тогтоолоо. тухайн газрыг ийнхүү онцлон үзэх болсон шалтгаанаа эрдэмтдийн нотолгоогоор иргэд олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

2. Сумын ИТХуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хуралдаж модны хуваарь батлах, мод бэлтгэлийн ААНэгжүүдийн тайлан сонсох, нөхөрлөлүүдийн тайлан сонсох, Монгол толгойг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.



Тэргүүлэгчдийн тогтоолыг нарийн бичгийн дарга Л.Холмаа уншиж танилцуулав


Монгол толгой дээрээс ойр орчмыг харахад

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%