2018.1.29
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөний нэг заалт болох багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай БИНХ-ын ажлыг шинэ шатанд гаргах, иргэдийн Нийтийн хуралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн ажлыг сайжруулах зорилгоор цаашид хэрхэн ажиллах талаар ажлын төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр “БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” сэдвээр багийн ИНХ-ын дарга нарт чиглэл өгөх, хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хийлээ.