2018.1.17
Тус сумын иргэний танхимд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу үнэлгээний ажлын хэсэг төлөвлөлтийн дагуу доорхи хурлуудыг шат дараалалтай зохион байгууллаа. Үүнд:
- ЗДТГ-ийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02, А/03 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний ажлын хэсэг
- ЕБС-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02,А/03 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний ажлын хэсэг
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02,А/03 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний ажлын хэсэг
- ЭМТөвийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний ажлын хэсгүүд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 хурлаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу ТББ боловсруулах, ажлын төлөвлөгөө хэлэлцэн батлах ,техникийн тодорхойлолтыг боловсруулах ААНэгж байгууллагаас ирсэн ТББ-ыг хянан үзэх , алдааг тодруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.