2018.1.26
Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 зүйлийн 10.1.1 заалт, тус хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр “АДУУЧИН-2018” Сумын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хурх багийн “Бор үзүүрт” амжилттай зохион байгуулагдлаа.
Хурх, Онон, Барх, Норовлин 4
багийн нийт 29 адуучин оролцсон өргөн дэлгэр сайхан тэмцээн болж өндөрлөлөө.
Сумын ИТХ, ЗДТГ, Хурх баг, Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “Адуучин” тэмцээнд Тэргүүн байранд –
Ч.Мөнхбат Дэд байранд - Ч.Мөнхжаргал Гутгаар байранд – Б. Энхтөр нар амжилт
дүүрэн оролцож эхний гурван байр эзэллээ.
Ивээн
тэтгэгчээр: Аймгийн ИТХурлын төлөөлөгч, сумын засаг
дарга М.Болд, Хурх багаас сонгогдсон ИТХурлын төлөөлөгч С.Дашсүрэн, Сумын
Ардчилсан нам, Залуучуудын холбоо.