2018.2.7
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын
14-ний өдрийн хуралдаанаар байгуулагдсан сумын “эх хэлний зөвлөл” нь 2017 онд хийж
хэрэгжүүлсэн ажлаараа аймгийн хэмжээнд 3-р байранд шалгарсан байна . шагналыг
сумын эх хэлний зөвлөлийн дарга М.Болд Чингис хотод гардан авлаа. Тус зөвлөлөөс
албан байгууллагуудын гаднах хаягжуулалтыг монгол бичиг хосолсон болгох, хүмүүн
бичиг сонины захиалгын тоог нэмэгдүүлэх, монгол бичгийн сургалтуудыг үе шаттай
зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.