2018.2.26
Монголын морин спорт
уяачдын холбооны салбар сумын уяачдын холбооны ээлжит хуралдаан сумын иргэний
танхимд хуралдлаа. Холбооны тэргүүн тэргүүлэгч гишүүд болон 4 багийн уяачид
нийт 21 хүн хамрагдсан байна. Хурлаар өвлийн уралдаан зохион байгуулах талаар
хэлэлцэж хэрвээ аймгийн Засаг дарга өвлийн уралдаан зохион байгуулах талаар
шийдвэр гаргавал 3 сардаа багтаад сумандаа өвлийн уралдаан зохион байгуулахаар
шийдвэрлэсэн байна.