Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/13 тушаалын хэрэгжилтийг биелүүлэх үүднээс сумын зорилтот бүлгийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг 21 өрхийн хөдөлмөрийн насны иргэдэд хууль эрх зүйн талаар танилцуулах сургалтыг зохион байгуулав. Сургалтаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, өрхийн орлогыг бий болгох мэргэшүүлэх сургалтын саналыг давхар авч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлд бүртгэв.
Мөн энэ үеэр сумын Улсын
бүртгэгч дараах зорилтод бүлгийн 21 өрхийн 18 иргэнд Бүртгэлийн талаар болон
Зөрчлийн тухай хууль, ОӨУБЕГазрын даргын 2017.12.25-ны А/1081 тушаал бүхий гадаад
паспорт шинээр олгох, Нийслэлийн Засаг даргын 2017.12.27-ны А/1042 дугаар
Захирамж болох иргэний шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл хийсэн.