2018.3.30-31
“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал”, аймаг сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн сургалт Чингис хотод зохион байгуулагдлаа. Сургалтыг “Монгол улсын төлөөллийн байгууллагыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монфемнет” ТББ-ын сургагч багш нар явуулсан бөгөөд тус сумаас ИТХ-ын Төлөөлөгч, багийн ИНХ-ын Тэргүүлэгч эмэгтэйчүүд нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа.