2018.4.27
Сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс, ХАА-н хөгжлийн ажлын хорооны хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр иргэний танхимд 71,4 %-ийн ирцтэйгээр сумын МЭҮТ-ын сонсгол хийж ИТХ-ын Тэргүүлэгчдэд санал зөвлөмж хүргүүллээ.
Мөн энэ үеэр Ононгийн халуун рашааны менежментийг зохицуулах журмын төслийг боловсруулан ХХУТХГ-ын захиргаанд хүргүүлэн хамтран ажиллах талаар санал хүргүүллээ.
Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан сумын хэмжээнд аялал жуулчлал, жимс жимсгэнэ тариалах чиглэлээр олгосон газруудад хяналт тавьж одоогоор хуулийн хугацаанд газраа бүрэн ашиглаагүй, үйл ажиллагаа эрхлээгүй ААНэгж, иргэдийн газрыг хуулийн дагуу арга хэмжээ авах талаарх саналыг сумын ИТХ-д хүргүүллээ.