2018.4.30
Тогтвортой амьжиргаа төслийн зүгээс Хэнтий аймгийн сумдын 2017 оны жилийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулах арга хэмжээг сумын Иргэний танхимд зохион байгууллаа.
Тус төслийн зорилго нь 1-2 үе шатны үйл ажиллагаа, санаачилгыг тогтвортой хэрэгжүүлэх институт бүтцийг бүрдүүлэх, орон нутагт зориулсан шилжүүлгийг нэмэгдүүлэх, түүний үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд орон нутгийн засаглалын чадавхыг бэхжүүлэх ба сайн засаглал, үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөрийг туршин нэвтрүүлэхэд оршиж байгаа юм.
Төслийн эдийн засгийн үр өгөөж нь сумдын ОНХС-ийн үйл ажиллагаатай холбоотой ИТХ, Засаг даргын тамгын газрын гүйцэтгэл, хариуцлага дээшлэх ба ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар ОНХС-ийн хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах хөшүүрэг болох урамшууллын тогтолцоог бүрдүүлэх юм.
Монгол Улсад 2016, 2017 онуудад жилийн гүйцэтгэлийн үнэлгээг 330 сумдад
хийн 2017, 2018 онуудад урамшуулал олгосон байна. ОНХСагнгийн хэрэгжилтийг
үнэлэн сайн хэрэгжсэн газарт санхүүжилтийн 25% ийг эргэн олгодог. Энэхүү сургалт,
танилцуулгад ИТХ, ЗДТГ, Тендерийн ажлын хэсгүүд, байгууллагын дарга эрхлэгч нар
нийт 16 хүн хамрагдсан байна.