ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНӨӨДӨР ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН ТҮҮХТ ЯЛАЛТЫН ӨДӨР.

2018-05-09

Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан өдөр. Фашизмыгнуга дарсан өдөр, Амь үрэгдсэн дайчид, жирийн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал байлаа.

Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь нь татагдан орж, 70 гаруй сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Дайны нийт өртгийг 1944 оны ханшаар бодвол нэг их наяд ам.доллар болсон гэж үздэг.

1941 оны зургадугаар сарын 22-нд ЗХУ-д Гитлерийн арми гэнэт цөмрөн халдсанаар Дэлхийн II дайн эхэлсэн.

Олон сая хүний халуун амь, бүлээн цусаар авчирсан их ялалтын ойн өдөр манай хойд хөршийн үндэсний баяр. Улаан талбайд Орос орны цэрэг дайчид, батлан хамгаалахын сүр хүчийг харуулсан цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, дайны хүнд жилүүд, их ялалтыг авчирсан ахмад дайчдаа хүндэтгэдгийг дэлхий нийтээрээ цэнхэр дэлгэцээр бишрэн үзэцгээдэг.

Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеэс эхлэн эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн байна.

1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны хоёрдугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 ам.долларыг ЗХУ-ын “Внешторговый” банкинд шилжүүлж байсан түүхтэй.

Мөн 1942 оны 1-7 дугаар сард Монголын ард түмнээс хоёр сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлжээ.

Энэ үед Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн бөгөөд Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын төрийн удирдлага Улаан армид гардуулан өгч байжээ.

Дэлхийн II дайн дууссан түүхт ялалтын 69 жилийн ойн дурсгалд зориулж манай улсад Батлан хамгаалах яам болон Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамныхан Зайсан толгой дахь Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%