2018.5.10
Биндэрьяа уулын овоо тахилга энэ
сарын 23-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс
тус овоог тохижуулах, сэргээн засварлах ажлын хэсгийг сумын Засаг даргаар
ахлуулан баталсан. Энэхүү ажлын хэсгийн гишүүн байгаль хамгаалагч Б.Очирпүрэв
ахлан овооны гаднах хашлагын ажлыг хийж гүйцэтгэж байна. Мод, модон эдлэлийн
тусгай зөвшөөрөлтэй 5 ААНэгжүүд хашлага хийх мод / тус бүр 750000 төгрөгийн/
хандивласан бол ойн цэвэрлэгээний бүлэг, нөхөрлөлүүдийн гишүүд хашлага барих
ажилд идэвхтэй оролцож байна.