2018.5.1
Хэнтий аймаг дахь МСҮТөвийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан МСҮТ-ийн үе үеийн төгсөгчдийн холбоо байгуулах, гишүүдийг бүртгэх уулзалтыг Хэнтий аймгийн МСҮТ-ийн нийгмийн ажилтан сумын Иргэний танхимд зохион байгууллаа. Тус сумаас аймгийн МСҮТ-ийг төгссөн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл 19 иргэн хамрагдсан байна. Уулзалтаар шинээр элсэлт авах, элсэлтийн талаар мэргэжлийн чиглэл өгөх, МСҮТ-ийн төгсөгчдийн холбоонд элссэнээр бүлэг байгуулан хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах зэрэг давуу талууд байгаа талаар мэдээлэл хүргэлээ. Насны хувьд 9 дүгээр анги төгсөгчид болон 45 хүртэл насныхан хамрагдах боломжтой.