2018.6.1
2018 оныг сумын хэмжээнд "Гэр бүл- Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Нээлтийн арга хэмжээг нээж сумын Засаг дарга М.Болд хүүхэд багачууд эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.
· 108 ээжийн цацал өргөх ёслол / сумын Тоонот толгойд тус арга хэмжээ зохион байгуулагдлаа/
· Алдарт эхийн одон гардуулах арга хэмжээ / сумын хэмжээнд нийт 9 ээж алдарт эхийн 2-р зэргийн одонгоор шагнагдсаныг сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид гардуулан өгсөн бол сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 3 ээжийг дархан бэрээр өгрөгмжлөн энгэрийн тэмдэг дурсамж хадгалуулав./
· Жаргалтай үрс баярын тоглолт
· Хүүхдийн дундах спортын тэмцээн уралдаанууд
Мөн
ХААН банкны Батширээт тооцооны төв нь ЕБС-ийн сурагчдын дунд талбайн
гар зургийн уралдааныг ЕБС болон ЗДТГазартай хамтран ивээн тэтгэж зохион
явууллаа.
Шалгаруулалтыг
агуулга, дүрслэл, өнгө, гүйцэтгэл гэсэн үзүүлэлтэнд тулгуурлан 0-5 оноо өгч
дүгнэж байр эзлүүлсэн болно.
Бага анги буюу 1-5 анги:
· 1-р байр Б. Нарансолонго 5а анги
· 2-р байр Ш.Анужин 5б анги
·
3р байр Н.Анаргоо 1а анги
Дунд анги буюу 6-9 ангийн
сурагчдаас
· 1-р байр Ц. Отгончимэг 9б анги
· 2-р байр Б. Болор 9б анги