ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмаар 26 иргэн төрийн дээд одон медалиар шагнагдлаа

2018-07-06

Төрийн дээд одонгоор 28 иргэн шагнагдлаа.

Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмын баярыг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээ Дуу, бүжгийн Боржигин чуулгад боллоо. Ёслолын арга хэмжээг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам үг хэлсэн ба аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 97 дугаар зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг уншиж танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаар зарлигаар Говьсүмбэр аймгаас салбар салбарын төлөөлөл 28 сайчууд маань төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Төрийн дээд одон медалийг аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Насанбат, Д.Чинзориг нар гардууллаа.

Дараах нэр бүхий иргэд Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор
1. Сэржээгийн Басан- /Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга/
Алтан гадас одонгоор
2. Баянтал сумын өндөр настан Лувсанжамцын Батнасан
3. Сүмбэр сумын 1 дүгээр багийн өндөр настан Доржийн Бат-Оросоо
4. Сүмбэр сумын 6-р багийн малчинНоровын Ванган
5. Улсын бүртгэлийн хэлтсийн өндөр настанГунгаадашийн Ганболд
6. Сүмбэр сумын 2 дугаар багийн өндөр настан Самбуугийн Долгормаа
7. Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Лодойжамцын Лоохууз
8. Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Сэмжидийн Машлай
9. Бага нуур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээний Чойр дахь салбарын монтёр Ирэнтэйн Сүхбаатар
10. Аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмчХалтарын Цэрэндолгор
11. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Баттөмөрийн Цэцэгмаа
12. Сүмбэр сумын 1 дүгээр багийн өндөр настан Энгелийн Энхтуяа
Хөдөлмөрийн хүндэт медалиар
1. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн сан хариуцсан ахлах мэргэжилтэнТогоогийн Батсайхан
2. Татварын мэргэшсэн зөвлөх Ванчинжавын Бурмаа
3. Сүмбэр сумын 2-р багийн иргэнДоозовын Должинсүрэн
4. Аймгийн Татварын хэлтсийн өндөр настан Дамдинжавын Оюун
5. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Дамбаренчингийн Төгсмөнх
6. Бага нуур зүүн өмнөд бүсийн Цахилгаан дамжуулах сүлжээний Чойр дахь салбарын өндөр настанПэрэнлэйн Төмөрбаатар
7. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Сосорын Уранцэцэг
8. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Тэрбишийн Эрдэнэбаяр
9. Шивээ-Овоо хувьцаат компаний технологийн авто машины жолооч, оператор Чулуундоржийн Чинзориг
10. Сүмбэр сумын 3 дугаар багийн өндөр настан Бямбажавын Цэрэндулам
11. Улаанбаатар төмөр замын Техник үйлчилгээний газрын дарга Доржсүрэнгийн Мэндбаяр
12. Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш Базаржавын Болормаа
13. Нэгдсэн эмнэлгийн өндөр настан Чулууны Одсүрэн
14. Александрын Алтанчимэг – Сүмбэр сумын иргэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%