ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төвийн бүсийн аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт энэ оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдлаа.

2018-09-18

Ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа.

Төвийн бүсийн аймгуудын туршлага солилцох уулзалтын үеэр Ажлын албаны ажилтнуудын дунд ур чадвар, танин мэдэхүйн "Центавр", “Гар бөмбөг”, "Сэлэнгийн дууг хэн сайн дуулах вэ" зэрэг тэмцээнүүд амжилттай зохион байгууллагдлаа.

Тэмцээний нийт дүнгээр Дундговь аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд тэргүүлж "Шилжин явах цом"-ын эзэн болсон юм.

Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнд оролцсон аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд Цагааннуур суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Гацуурт” компаний ажил байдалтай танилцан, Ээж мод, Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнг тольдон, Монголын Үг урлаачдын нийгэмлэгийн Хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэнгийн лекцийг сонсон, ОХУ-ын Улаан-Үүд хоттой танилцлаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%