2018 оны 10 дугаар сарын 8-13
Аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/50 тоот захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт Батширээт суманд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт нийт 5 өдөр буюу 120 цаг үргэлжилсэн бөгөөд урьдчилан бэлтгэл хангуулах ажлын хэсэг 72 цагийн бэлтгэл хангах арга хэмжээг зохион байгуулж, 48 цаг өндөржүүлсэн бэлэн байдалд орж ажиллаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр 3 цагийн байдал дээр сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн 97 хүний бие бүрэлдэхүүн хамтран ажиллаж аймгийн ажлын хэсгээс үнэлэлт дүгнэлт авч тус үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.