ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Е-Баримтыг худалдан авалт бүрт иргэдэд олгох ёстой

2018-11-19

2018 оны 11 дугаар сарын 14

11 дүгээр сарын багуудын өдөрлөгийн арга хэмжээний үеэр зарим нэг худалдаа эрхлэгчид е-баримт олгохгүй байсан гэсэн санал шүүмжлэл гарсан тус суманд үйлдвэрлэл эрхлэгч ААН, иргэдэд татварын улсын байцаагч “ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийн сургалт хийж иргэдийн худалдан авалт бүрт “е-баримт”-ыг заавал олгож байх талаар санууллаа.

Хэрэв энэхүү хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа тохиолдолд “Зөрчлийн тухай хууль”-иар ААНэгжийг 1500000 төг, иргэнийг 150000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах хуулийн заалттай. Үүний дагуу торгох арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Сумын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН, иргэд 100%  кассын машинтай болсон байна. Иймд иргэд өөрсдөө худалдан авалт хийх бүртээ тухайн газраасаа “е-баримт”-аа шаардаж авч хэвших шаардлагатай байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%