2018 оны 11 дугаар сарын 15
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Монгол улсын “төсвийн тухай хууль”, ОНХСангийн журамын дагуу орон нутагт хийгдсэн хөтөлбөр төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Баярсайханаар ахлууласан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажлын удирдамжийг баталсан. Үүний дагуу тус ажлын хэсэг дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ.
· Төсвийн зарцуулалт үр дүн, худалдан авах ажиллагааг холбогдох журмын дагуу зохион байгуулсан эсэх
· Хөтөлбөр төсөл арга хэмжээний гүйцэтгэл зэрэгт хяналт тавьж ажиллаа.
Энэхүү ажлын хүрээнд 12 дугаар сард иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч ИТХ-д танилцуулах бөгөөд ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийг хүргүүлэн ажиллаа.