2018 оны 11 дугаар сарын 20
“Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих зорилтын хүрээнд Их Эзэн Чингис хааны түүх “Монголын нууц товчоо”-г дээдлэх, айл бүр хоймортоо залах, хүн бүр уншиж судлах, суралцах, ирээдүй хойч үедээ таниулах, ойлгуулах, эх түүх, өв соёлоороо бахархах, оюуны их үнэт өвийг иргэд олон нийтэд сурталчлан түгээх, батлагдан гарсан хууль, журмын хэрэгжилтийг хангахад зорилготой зохион байгуулагдсан “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?” анхдугаар тэмцээнийг ИТХ, ЗДТГазартай хамтран зохион байгууллаа.
Тус тэмцээнд:
1-р байр - Ж.Одонтунгалаг
2-р байр – Г.Ганцогт нар тус тус шалгаран өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.
Энэхүү тэмцээнд байр эзэлсэн оролцогчид Хэнтий аймгийн Чингис хотод энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.