1 дүгээр сарын 25
1 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга Н.Ганбямба,
Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Барх багийн Засаг дарга
В.Чулуун, Онон багийн Засаг дарга Д.Хонгорзул нар XVII жарны "Тийн
унжлагат" хэмээх Шороон нохой жилд ажил үйлсээрээ манлайлж аймгийн “АВАРГА МАЛЧИН” болсон Барх багийн малчин С.Намшир, Онон багийн малчин Ц.Ганбаатар нарт аймгийн “АВАРГА МАЛЧИН”-ны
үнэмлэх, тэмдгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Мал маллах нь гэр бүлийн хамтын хөдөлмөр байдаг учир Хэнтий аймаг 2018 оноос санаачлан малчдынхаа гэргийд мөн аваргын цол, тэмдгийг гардуулан өгч байгаа юм.
Барх багийн аймгийн аварга малчин С.Намшир
Онон багийн Аймгийн аварга малчин Ц.Ганбаатар