ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Цэвэгийн Гэлэгжамц дооромбын намтар зохиолын судлалаар түүний мэндэлсний 150 жилийн ойг угтаж эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

2019-06-17

2019 оны 6-р сарын 6

Сумын  ИТХурал,  Шинжлэх ухааны академи, судар бичгийн хүрээлэн, ИЗОУИСургуультай хамтран  Цэвэгийн Гэлэгжамц дооромбын намтар зохиолын судлалаар түүний мэндэлсний 150 жилийн ойг угтаж эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.   Тус эрдэм шинжилгээний хуралд дараах эрдэмтэд илтгэл тавьж оролцлоо.

·         Хурлын нээлт:  ШУА-н ерөнхийлөгч Д.Рэгдэл, Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн

·         “Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Гэлэгжамц дооромбын эрдэм судлалын үйлс”- академич Д.цэрэнсодном

·         “Гэлэгжамц дооромбын Батширээт суманд ажилласан он жилүүд” – Др.(Sc.D) проф. Н.Ням-Осор

·         “Гэлэгжамц дооромбын сурган хүмүүжүүлэх үйлс” - Др.(Sc.D) проф.Ч.Ган-Өлзий

·         “Гэлэгжамц дооромбын толь судлалд оруулсан хувь нэмэр “ – Порф. Доктор Д.Бүрнээ

·         “Буяндалай дооромбын Буриадад шашин дэлгэрсэн тухай зохиол бусад түүхэн сурвалжтай холбогдох нь” – Доктор Г.Мягмарсүрэн

·         “Улан-Удэ хотын архив, номын сан дахь Гэлэгжамц дооромбын тухай зарим нэгэн мэдээ” – Доктрант Б.Тунгалаг

Гэлэгжамц нь ОХУ-ын Буриадын Зэдийн аймгийн дээд тойруугийн Номт хэмээх газар ард Раднаагийн Цэвэгийн хөвүүн болж шарагчин могой жил /1869/ онд мэндэлжээ. Бага балчир наснаасаа нутгийн Сартуул булагийн сүмд сууж улмаар Галуут нуурын дацан Халхын их хүрээнд дамжин суралцаж 1892 оноос Барайбүн хийдийн Гоман дацанд шавилан сууж дооромбын дамжаа барьжээ.

Тэрээр Монгол, Төвд, Орос хэлийг гарамгай эзэмшсэн өндөр боловсролтой эрдэмтэн байсан тул Сартуул булагийн сүмийн ширээт лам, Гандантэгчэлэн хийдийн зурхайч, Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, тооны ухааны тасгийн дарга, Оросын буддын шашны нийгэмлэгийн гишүүн зэрэг нэр хүндтэй ажил алба хашиж явсан байна.

Энэ үеэр сумын ИТХ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс энэхүү арга хэмжээг санаачилсан академич Д.Цэрэнсодномд дурсгалын зүйл гардуулан өглөө.


эрдэм шинжилгээний бага хурлын үйл явц:



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%