2019 оны 11 дугаар сарын 5
Сумын бэлчээр
ашиглагчдын холбоо 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн сумын
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулах саналаа хүргүүллээ. Тус сумын хувьд Онон багт -2, Барх багт- 3, Хурх багт- 2 бэлчээр ашиглагчдын хэсэгүүд зохион байгуулалтанд орон үйл ажиллагаагаа эхлээд байна.
1. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам
2. БАХ-ын хэсгүүд сумын Засаг даргатай байгуулах гэрээний загвар
3. БАХ-ын хэсэг бүр дундын сандаа хөрөнгө нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах
Тус хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Б.Цэрэнчимэд ирж оролцон санал бодлоо илэрхийлж, заавар зөвлөгөө өгч ажиллаа. Тус журмыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эцэслэн баталсны дараа малчдад таниулах, сурталчлах ажлыг БАХ-ын хэсгүүдээр дамжуулан хүргүүлэх юм.