2019 оны 11 дүгээр сарын 11
Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зөвлөл хуралдаж зээл хүссэн иргэдийн төслийг хэлэлцээд дараах 6 иргэдийн төслийг дэмжиж зээл олгохоор шийдвэрлэсэн байна.
ЖДБДэмжих сангийн зээл олгох журмыг шинэчлэн оруулсан заалтаар зээл хүссэн иргэд өөрсдийн бичсэн төслөө тухайн багийнхаа ИНХурлаар оруулан танилцуулж иргэдээс дэмжлэг авсан төслүүдийг сангийн зөвлөлд хүргүүлдэг болсон. Энэ нь илүү хариуцлагыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой бөгөөд хэн хэн хэрхэн зээлээ үр өгөөжтэй зориулалтын дагуу зарцуулж байгааг хянах боломжтой юм.
1. Д.Одонтуяа – “Тэжээл тариалах” төсөл
2. Ч.Оюунтуяа – “Оёдол” төсөл
3. Б.Азжаргал – Дугуй засвар” төсөл
4. Л.Ичинхорлоо – “Оёдол” төсөл
5. Ч.Ганцэцэг – “ Музейн тохижилт” төсөл
6. Г.Далайжаргал – “ Үсчин” төсөл