Батширээт сумын ИТХурлаас Шинэ Үндсэн Хууль батлагдсан өдөрт зориулж Багийн ИНХурлын Тэргүүлэгчдэд шинэ Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулга хийж, 411 дүгээр тойргийн депутат, 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогч агсан Цэвэгдоржийн Даваажид багшид хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Мөн тус өдөр багийн ИНХурлын тэргүүлэгчдийн дунд дартсны тэмцээн зохион байгуулж Цэвэгдоржийн Даваажид багш тэргүүн байранд шалгарч, Барх багийн ИНХурлын Тэргүүлэгч Н. Мэндсайхан удаах байранд орсон.