Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 02 дугаар сарын 18-ны өдөр тэргүүлэгчдийн 86%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Сумын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох тухай
2. ХХТХГ-ын Онон хэсгийн 2019 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээлэл сонсох тухай
3. Хэсгийн төлөөлөгчийн 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонсох тухай
4. УИХ-ын сонгуулийн хэсгийн төв байгуулах тухай
5. Ойн ангиас оруулж ирсэн хүсэлтийг хэлэлцэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
сумын Онцгой комиссын мэдээллийг сонсоод дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэм вирусын халдвар, цар тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх талаар МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, уриалгыг дэмжин ИТХурал, Засаг даргын зүгээс уриалга гарган мөн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс орон нутгийнхаа иргэдийг маскжуулах, цагаан сарын өдрүүдэд хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих, ХХТХГазарт болон Халуун рашаанд зорчиж буй иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлах арга хэмжээ авч ажиллах талаар сумын онцгой комисст зөвлөмж хүргүүлсэн.
ХХТХГ-т эргүүл постны хяналтыг өндөржүүлэх, постоор гарч буй иргэдэд зөвлөмжийг тараах, орж гарч байгаа иргэдийн мэдээллийг Онцгой комисст тогтмол мэдээлж байх үүрэг даалгаврыг өгсөн.
Сонгогчдын санал авч тоолох сонгуулийн хэсгийг хуулийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн сонгогчийн тоон мэдээллийг үндэслэн байгуулж Улсын бүртгэлийн хэлтэст тогтоолыг хүргүүллээ.
Ойн ангийн оруулж ирсэн Хавтгарын ОНТХГазарт цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх хүсэлтийг хэлэлцээд
1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Хавтгарын ОНТХГ-ын менежментийг хариуцагч “Хавтгарын хөгжил” ОНӨААТУҮГ-ыг татан буулгасантай холбогдуулан ОНТХГ-ын менежментийн хариуцагчийг тодорхой болтол Тусгай хамгаалалттай газар нутагт ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглох
2. Хавтгарын ОНТХГ-ын менежмент хариуцагчийг нэн даруй сонгон шалгаруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан үйл ажиллагааг эхлүүлэхийг Хавтгарын менежментийн зөвлөлд чиглэл өгөх
3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан ОНТХГ-ын хамгаалалтын дэглэм, үйл ажиллагаа явуулах журмыг одоогийн мөрдөгдөж буй хууль, журамд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул эхний хагас жилд багтаан шинэчлэн боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах тухай зөвлөлмжийг Засаг даргад хүргүүллээ.
Хэсгийн төлөөлөгчийн мэдээллийг сонсож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг иргэдэд маш сайн хийх, дэлхий даяар эрчимтэй тархаж буй коронавирустэй холбогдуулан энэ тэнд бөөгнөрөн тоглож байгаа хүмүүсийг болиулах арга хэмжээ авч ажиллах үүрэг өгсөн.