Сумын Онцгой комисс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж Шуурхай штабын хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээлэл хийснээс гадна шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08-р хурлын тэмдэглэл, аймгийн Засаг даргын А/106 тоот захирамжийг үндэслэн коронавирусын халдвар илэрсэн нөхцөлд,тусгаарлах, ажиглах байрыг бэлтгэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээг авах тухай асуудлыг хэлэлцэж, "Хунт хас" ХХК-ын буудалд 2 өрөө 8 ортой, "Жаргалбилэг" ХХК-ын буудалд 1 өрөө 4 ортой, У.Намдагийн буудалд 4 өрөө 13 ортой нийт 25 хүнийг тусгаарлах өрөө, байрыг бэлтгэн, бэлэн байдлыг хангах шийдвэр гаргалаа.
Батширээт сумын ОК