Сумын ИТХуралдааныг 06 дугаар сарын 29-ны өдөр төлөөлөгчдийн 75%-ийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хэлэлцсэн асуудал:
1. ГЗБ-ын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай .
Сумын төвийг төвлөрсөн халаалтад холбогдохтой холбогдуулан газрын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн
Гандангийн газрын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
2. Батширээт сум дундын ойн ангийн хүсэлтийг хэлэлцэх тухай
Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарах Хужир, Зүүн гуа зэрэг газарт 2020 онд багтаан цэвэрлэгээний огтлолтоор 800 м3 хэрэглээний модыг бэлтгүүлэхийг зөвшөөрсөн