ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Яараад яахав дээ” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд

2020-07-27

Сумын ИТХурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Ууганбаяр “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2020”, “Яараад яахав дээ” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд тус суманд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг ААНэгжүүдийн дарга эрхлэгч нарыг хүлээн авч уулзлаа.
Суманд гарч байгаа гэмт хэрэг зөрчлийн дийлэнх нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гарч байгааг анхааруулан ААНэгжүүд стандартыг мөрдөж, хугацаа хэтрүүлэн ажиллахгүй, насанд хүрээгүй хүүхдээр архи худалдан борлуулахгүй, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчлэхгүй байх, дэлгүүрийн камерыг бүрэн бүтэн ажиллагаатай байлгах зэрэг хугацаатай албан шаардлагуудыг хүргүүллээ.
Цаашид архидан согтуурахтай тэмцэх, иргэдэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээнүүдэд сум орон нутагтай хамтран, дэмжиж ажиллахаа ААНэгжүүд илэрхийлж байлаа


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%