ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

9-р сарын 28 ИТХурлын Хүндэтглийн хуралдаан боллоо

2020-10-05

__Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 09 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Онон голын голдрил, голын сав газар орчмын нийт 9508.56 га талбай бүхий газар нутгийг Орон нутгийн тусгай хамгаалалтад авах, “Хавтгар” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө дэмжих, сумын спорт заалыг Батширээт сумын иргэн асан, МУ-ын спортын мастер, АБТА, Биеийн тамирын тэргүүний ажилтан, МУ-ын шигшээ багийн тамирчин Гарамын Базарсад багшийн нэрэмжит болгох зэрэг асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн 100%-ийн саналаар шийдвэрлэсэн.
__Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулан иргэд сонгогчдийнхоо дуу хоолойг төр засгийн шийдвэрт тусгуулахад идэвх санаачилгатай ажилласан төлөөлөгчидөө шагнаж урамшууллаа. Монголын Нутгийн Удирдлагын холбооны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Баярсайхан, "Соёмбо" медалиар ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б.Алтангэрэл, "Хүндэт өргөмжлөл"-өөр ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Хонгорзул, аймгийн ИТХ-ын "Сүлд" тэмдгээр ИТХ-ын төлөөлөгч, Р.Цэрэнмаа, С.Дашсүрэн, Ц.Одонтуяа нарыг
__Мөн 2016-2020 оны ИТХ-ын төлөөлөгчиддөө хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулав.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%