Батширээт сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Батширээт сумын Цагдаагийн хэсэг, "Батжолоо" жолооч нарын холбооны жолооч нар явган хүн гарцын босоо тэмдгийг Цэцэрлэгийн баруун талд болон МТ колонкийн хойно байрлуулж мөн зарим тэмдэг, тэмдэглэлийг засаж, сэлбэж, янзлах ажлыг хийж гүйцэтгэлээ. Хэвтээ тэмдэглэл хийх ажлыг салхи тогтсон үед хийхээр боллоо.
Мөн алс хол Солонгос оронд ажиллаж амьдарч байгаа Цэндийн Гэрэлт-од жолооч нарт 100000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Нийтийн үйлд идэвх санаачлагатай оролцон хамтарч ажилласан жолооч нартаа болон Цэндийн Гэрэлт-Од, УБ хотоос үнэ төлбөргүй авчирч өгсөн
Д. Өлзийсүрэн нарт нутгийнхаа иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.