Хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг 2021 оны 04 дүгээр сарын 25-аас 05 дугаар сарын 25-ны хооронд Монгол улсын хэмжээнд #НогоонДууХоолой нэртэйгээр #Таны_дуу_хоолой_байгалийг_хамгаалж_чадна уриан дор зохион байгуулагдаж байна.
Иймд нэгдсэн арга хэмжээний хүрээнд хамтран ажиллахыг сумын нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэддээ УРИАЛЖ БАЙНА.