Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагт төлөөлөгчдийн 60%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. Сумын Онцгой комиссын мэдээлэл сонсох тухай
2. Загас агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг дэмжих тухай
3. Төр- Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай
4. Газрын асуудал
2021-2025 онд Батширээт суманд хэрэгжүүлэх загас агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжиж, Төр- Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журмыг баталсан. сумын Засаг даргын 231 тоот албан бичгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах төрийн байгууллагын хэрэгцээнд газар төлөвлөх саналын дагуу сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар товлон зарлан хэлэлцэх асуудлыг баталлаа. хэлэлцэх асуудал:
1.ГЗБ-ын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
2. ОНТХГ-ын хилийн цэст өөрчлөлт оруулах тухай, 3. Улаан хөндийн ОНТХГ-ын мэдээлэл сонсох тухай
4. Бусад