Хурх багийн ИНХ-ын даргаар С.Дашсүрэн, Онон багийн ИНХ-ын даргаар Ч.Чинбат, Барх багийн ИНХ-ын даргаар Н.Мэндсайхан, Норовлин багийн ИНХ-ын даргаар Д.Энхтуяа нар тус тус томилогдсон.
12-р сарын 3-ны өдрийн Хурх багийн ИНХурлын хуралдаанаар нийт иргэдийн 31 хүн буюу 50 хувийн санал авсан Л.Мөнхчулуун Хурх багийн Засаг даргаар,
12-р сарын 4-ний өдрийн Онон багийн ИНХурлын хуралдаанаар нийт иргэдийн 71 хүн буюу 60.7 хувийн санал авсан Д.Хонгорзул Онон багийн Засаг даргаар,
12-р сарын 5-ний өдрийн Барх багийн ИНХурлын хуралдаанаар нийт иргэдийн 88 хүн буюу 70.4 хувийн санал авсан В.Чулуун Барх багийн Засаг даргаар ,
12-р сарын 6-ний өдрийн Норовлин багийн ИНХурлын хуралдаанаар нийт иргэдийн 76 хүн буюу 51.7 хувийн санал авсан Б.Бадамгаравыг Норовлин багийн Засаг даргаар тус томилуулахаар Батширээт сумын засаг дарга Г.Гансүхд уламжлуулахаар шийдвэрлэсэн.