Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун мөн Батширээт сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Д.НАМСРАЙ-д гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн аварга малчин Д.Намсрай нь 1992 оноос уламжлалт мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж ирсэн зүтгэлий нь үнэлж
2015 онд Сумын сайн малчин
2019 оны мянгат малчин
2020 онд "Малчны алдар цол тэмдгээр тус тус шагнагдсан. Аймгийн аварга малчин Д.Намсрай нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд хувийн мал аж ахуйн тоо толгойг жил дараалан өсгөхийн зэрэгцээ түүний ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах, малгүй өрхийг малжуулах, бидний хойч үе үр хүүхдүүддээ мал маллан амьдрах арга ухаанд сургадаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал маллах Монгол ухааныг өвлүүлэн авч яваа тэргүүний малчны нэг юм. Шинэхэн аймгийн аваргууддаа халуун баяр хүргэе