2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр сумын ИТХ, Засаг Дарга түүний Тамгын газраас Улаанбаатар хотод оршин суугаа нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажил, Батширээт сум байгуулагдсаны 70 жилийн ой угтсан ажлын талаар танилцуулан санал бодлоо солилцоо.
Тус уулзалтаар сум байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд:
1. н.Эрдэнэбаатар /Модны үйлдвэрлэлийн инженер байсан/ -1 сая төгрөг
2. Ш.Батжаргал /Улсын гарын даа/ - 72 ширхэг ном
3. Ю.Юмжир /өндөр настан/ - 500 мянган төгрөг
4. Д.Занабаатар /Сумын засаг дарга байсан/ - 1 сая төгрөг
5. Ц.Эрдэнэбаяр /Баярдаан/ - 1 сая төгрөг
6. Д.Доржсүрэн - /модны үйлдвэрийн инженер байсан/1 сая төгрөг
7. А.Цэрэнханд /ахмад/ - 1 сая төгрөг тус тус хандив өргөсөн.
Хандив өргөсөн иргэддээ ИТХ, ЗДТГ-ын зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.