Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн төлөөлөгчдийн 71%-ийн ирцтэйгээр хуралдаж, сум байгуулагдсаны 70 жилийн ойн бэлтгэл ажлын талаар сонсох, ойд хандив өргөж буй зочид төлөөлөгчид, иргэддээ өгөх гарын бэлэгний талаар зөвшилцөх, сумын төрийн албан хаагчдын бүтэц орон тооны талаар мэдээлэл сонсох, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов зарлах зэрэг асуудлыг хэлэлцүүлэн сумын Засаг даргад үүрэг чиглэлүүдийг өгч, сумын ИТХ-ын хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдахаар товлон зарлав.