ИТХ-аас 2021, 2022 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөтөлбөр, төсөл арга хэмжээний явц, гүйцэтгэлд иргэдийн оролцоотой хяналт тавин ажиллалаа.
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Онон гол дээр тавигдаж буй 209 м-ийн урттай бетон гүүрний ажлын явц, гүйцэтгэл 80%-тай, Шинээр баригдаж буй Соёлын төвийн барилгын ажлын явц 30%-тай, ЭМТ-ийн өргөтгөл, Дотуур байрны барилгын ажлын явц 70%-тай явагдаж байгаа ба Онон голын гүүрийг 7 сард ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, ЭМТөвийн өргөтгөл, Дотуур байрны барилгыг энэ ондоо багтааж дуусгах гэсэн төлөвлөгөөтэй тус компаниуд ажиллаж байна.
2. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөтөлбөр, төсөл арга хэмжээний хувьд хангалтгүй явагдаж байна гэж ажлын хэсэг дүгнэж, хяналтаар ажилласан ажлын тайлан мэдээллийг ИТХ-ын дэргэдэх Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Сум суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны хуралд танилцуулан, ИТХ-аар хэлэлцүүлж дүгнэлт зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэн ажиллана.