ИТХурлын ээлжит бус 13-р хуралдаан 90 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон хяналтын зөвлөлийг байгуулах тухай 4
- Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Сумын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай
- “Хавтгарын хөгжил” ТББ-ыг татан буулгах тухай
- Онон улз гол сав газрын захиргаа, ХХУТХГ-ын хамгаалалтын захиргааны Онон хэсэг, Дэлхийн өв Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газрын хамгаалалтын захиргаа зэрэг газруудын мэдээлэл сонсох тухай
- Нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөгч сонгох тухай
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад урамшуулал олгох журам батлах тухай
- Орон нутгийн сангийн журам батлах тухай
- ИТХ-ын дэргэдэх хороодын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
- Бусад