Сумын ИТХ-ын даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг Норовлин уул, овоогоо аргадаж ном хурах үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөг гарган 5 сарын 27, 28 -ны өдрүүдэд Норовлин уулын өвөрт болон спорт зааланд ном хурах, Эхчүүд сүүн өргөлөг өргөх, Соёлын төвд Алтангэрэл сан даллага авах арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд сүсэгтэн олон, иргэд, ААН, байгууллагын дунд өргөл барьц цуглуулах аяныг өрнүүлэхээр төлөвлөж, Насны алхаа бүтээлч үйлсийн аяны 10 дугаар алхаа буюу 27,28,29-р төгсөлтийн хамт олноос санаачлан аяныг 600000 төгрөгөөр эхлүүлж, 39,40-р төгсөлт 200000 төгрөг, 42,43,44-р төгсөлт 100000 төгрөг, 116 өрх 1378150 төгрөг нийт 2278150 төгрөг, ААН болох "Оргил буман од" ХХК 46500 төгрөгийн хүнс, "Чогно өвөө" ХХК 24400 төгрөгийн хүнс, "Жаргал билэг" ХХК 11600 төгрөгийн хүнс, "Алтан ендэрт" ХХК 20500 төгрөгийн хүнс, "Алтаргана хүнс" ХХК 16500 төгрөгийн хүнс, "Солонго" дэлгүүр 30500 төгрөгийн хүнс, "Гурван марал" дэлгүүр хүнс, "Аривжих" дэлгүүр 21500 төгрөгийн хүнс, "Баярмөнгөнбум" ХХК 15000 төгрөгийн хүнсний дэмжлэгээр тус тус өргөлөг өргөж, Онон багийн иргэн Одонтуяа отоврог, Ганцэцэг 1л цөцгий, Б.Баярмагнай 25л сүү хандивласан.
Зарцуулалт: Лам нарын өглөө, оройны цайнд 20000 төгрөг, мах 85600 төгрөг, хэвийн боов 25000 төгрөг, нэг удаагийн халба 5000 төгрөг, банш 25550 төгрөг, нэг удаагийн углааш 10000 төгрөг, цөцгий 10000 төгрөг, арвайн гурил, шар тос 21000 төгрөг, халуун сав цай 12000 төгрөг, өргөх архи 24000 төгрөг, 5л ус 10000 төгрөг, бусад зүйлд 80000 төгрөг, 4 ламдаа 1400000 төгрөгийн өргөл барьж, жолоочид 200000 төгрөг замын зардал, 350000 төгрөгийг Дашравжаалин хийдийн засварт хандив өргөсөн.
Норовлин уул овоогоо аргадах арга хэмжээнд оролцож өргөлөг өргөсөн нийт сүсэгтэн олон, ААН, байгууллагын хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.